Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар ярилцав

Боловсролын сайд П.Наранбаяр Кристина Ноблийн Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар ярилцав
“Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар ярилцав. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайд П.Наранбаяр Кристина Ноблийн Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сангийн үндсэн үйл ажиллагаанаас гадна Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дахь “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Уулзалтын дүнд ерөнхий боловсролын 110 дугаар сургуулийг интерактив сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, үндсэн сурах бичгийн багцуудыг хүргүүлэн, цаашид тус сургуулийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, сургалтын нөөц бололцоонд анхаарч ажиллахаар тогтлоо.

Мөн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн системд өөрчлөлт хийх ажлын хэсэгт Боловсролын яамнаас мэргэжилтэн томилон ажиллуулжээ. Мөн тэгш хамран сургах, нөхөн сэргээх үйлчилгээг боловсролд чиглүүлэн хүргэх болон эрхээ хасуулсан өсвөр насны хүүхдүүдийг нийгэмд эргэн нэгтгэх үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллахаар болсон байна.

Хуваалцах