Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөр үеийн хүүхэд залуучуудын спорт урлагийн авъасыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн, өсвөрийн шигшээ багийн тамирчин, 9–р ангийн сурагч Г.Номунааг Энэтхэг улсын Амедабад хотноо зохион байгуулагдах Өсвөрийн софт теннисний хоёр дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөр үеийн хүүхэд залуучуудын спорт урлагийн авъасыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
Өсвөр үеийн хүүхэд залуучуудын спорт урлагийн авъасыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн, өсвөрийн шигшээ багийн тамирчин, 9–р ангийн сурагч Г.Номунааг Энэтхэг улсын Амедабад хотноо зохион байгуулагдах Өсвөрийн софт теннисний хоёр дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохтой холбогдуулан замын зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлж, дүүргийн Засаг даргын захирамжаар мөнгөн тусламж үзүүллээ.

Г.Номунаа нь софт теннисний хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм. Г.Номунаа гурван дүүтэй, айлын ууган охин бөгөөд түүний аав С.Ганболд: “-хүүхэд, залуучуудын авъасыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, дэмжсэнд дүүргийнхэндээ талархлаа” гээд охин маань тэмцээндээ амжилттай оролцож, эргээд та нартаа баяртай мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хуваалцах