Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо
“Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны газартай хамтран “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд ерөнхий боловсролын 1, 4, 11, 12, 14, 15, 16, 18, Од цогцолбор зэрэг 9 сургуулийн 90 сурагч хамрагдаж 2021 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, туршлагаа хуваалцсан юм.

Энэ үеэр Өсвөрийн аврагч бүлгүүдийн 2021 оны үйл ажиллагааны тайланг дүгнэж сайн ажилласан хоёр сургуулийн 20 сурагчид хичээлийн цүнх, цэвэр усны саваар шагнаж урамшуулж, сургууль бүрт 5 ширхэг гал унтраагуур хүлээлгэн өгч, хэрхэн ажиллуулах талаар заавар, зөвлөмж өглөө гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах