Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөрийн аврагч бүлгийн багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн өглөө

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл, урлагийн газар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн аврагч бүлгийн багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн өглөө
Өсвөрийн аврагч бүлгийн багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн өглөө. Зураг: МҮОНРТ

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран хүүхэд багачуудад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад “Өсвөрийн аврагч” бүлгэмүүдийг байгуулсан.

Гамшгаас хамгаалах мэдлэгийг хүүхэд багачуудад тогтмол зохион байгуулах, суралцах орчин нөхцлийг нь сайжруулах зорилгоор “Дэлхийн Зөн” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслөөс дээрх сургуулиудын сургалтын танхимыг тохижуулахад зориулж 4,669,000 төгрөгийн өртөг бүхий сургалтын хэрэглэгдэхүүн гардууллаа.

Энэ хүрээнд гарын авлага болон сургалтын хэрэглэгдэхүүнийг нийгмийн ажилтан нарт хүлээлгэн өгч цаашид хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах