Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөрийн аврагчид үүрэг гүйцэтгэв

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн аврагчид үүрэг гүйцэтгэв
Өсвөрийн аврагчид үүрэг гүйцэтгэв. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна. Тус бүлгэмийн гишүүдийг чадавхжуулах, мэргэжлийн чиг хандлага олгох зорилгоор “Өсвөрийн аврагчийн өдөр” танилцах дадлагын арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнд томилогдон мэргэжлийн аврагчийн удирдлага дор тэдний нэг өдрийн турш хийж гүйцэтгэдэг ажил үүргийн хуваарьтай танилцаж ангийн цагийн хуваарийн дагуу 09:00-22:30 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн юм.

Өсвөрийн аврагч нар энэ өдрийн хугацаанд мэдсэн, сурсан, танилцсан зүйлсээ влог болгон бэлтгэн хүргэнэ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах