Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өсвөрийн барилдаанд Ховдын Б.Бадрал түрүүлэв

Тус барилдаанд 88 өсвөрийн бөх барилдсанаас Ховд аймгийн харьяат, сумын начин Б.Бадрал түрүүлж, Улсын шандас Т.Түмэнжаргал үзүүрлэв. Харин их шөвөгт Говь-Алтайн аймгийн харьяат, 72-р сургуулийн сурагч, сумын начин Ц.Дамдинсүрэн шалгарчээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн барилдаанд Ховдын Б.Бадрал түрүүлэв
Өсвөрийн барилдаанд Ховдын Б.Бадрал түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагт буюу 26-нд өвлийн бөхийн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй өсвөрийн үндэсний бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд 88 өсвөрийн бөх барилдсанаас Ховд аймгийн харьяат, сумын начин Б.Бадрал түрүүлж, Улсын шандас Т.Түмэнжаргал үзүүрлэв. Харин их шөвөгт Говь-Алтайн аймгийн харьяат, 72-р сургуулийн сурагч, сумын начин Ц.Дамдинсүрэн шалгарчээ.

Барилдааны дүйц гурвын даваанаас:


Гурвын даваа

1. Т.Түмэнжаргал у.ш–Б.Очирсуурь АвДуС

2. Ц.Дамдинсүрэн 72-р сур–Б.Лхагва-Очир АвДуС

3. Б.Бадрал Хо с.н–Б.Баянсүх АвДуС

4. А.Нармандах АвДуС–Б.Дамдинсүх Ду

5. Н.Даваажамц АвДуС–С.Очирчамба АвДуС

6. С.Ган-Эрдэнэ АвДуС–П.Хүрэлбаатар АвДуС

Дөрвийн даваа

1. Т.Түмэнжаргал у.ш–С.Ган-Эрдэнэ АвДуС

2. Ц.Дамдинсүрэн 72-р сур–Н.Даваажамц АвДуС

3. Б.Бадрал Хо с.н–А.Нармандах АвДуС

Тавын даваа

1. Т.Түмэнжаргал у.ш– гоц мөргөсөн

2. Б.Бадрал Хо с.н– Ц.Дамдинсүрэн 72-р сур

Зургаагийн даваа

1. Т.Түмэнжаргал у.ш - Б.Бадрал Хо с.н

/үзүүрлэв/ /түрүүлэв/

Хуваалцах