Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн боксчид Казахстанд болсон олон улсын тэмцээнээс таван медаль хүртлээ

Гурван орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс Э.Төгсбилэг, Ц.Манал, Д.Тэнгис нар алт, Ц.Лхам мөнгө, Ц.Мандах хүрэл медалийн эзэн боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн боксчид Казахстанд болсон олон улсын тэмцээнээс таван медаль хүртлээ
Өсвөрийн боксчид Казахстанд болсон олон улсын тэмцээнээс таван медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын өсвөрийн боксчид Казахстан улсад гацаад байгаа аж. Энэ хугацаанд буюу "Хилчин" спорт хороо, Чингэлтэй дүүргийн боксын өсвөрийн шигшээ багийн таван тамирчин Алматы хотод болсон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцжээ.

Гурван орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс Э.Төгсбилэг, Ц.Манал, Д.Тэнгис нар алт, Ц.Лхам мөнгө, Ц.Мандах хүрэл медалийн эзэн боллоо.

Ийн ОУХМ Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын баг тамирчид Казахстан улсад хоёр сарын хугацаанд олон улсын зургаан цуврал тэмцээнд оролцож 15 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл, нийт 23 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирнэ.

Хуваалцах