Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн болон Залуучуудын ДАШТ-д хүч үзэх ширэн бээлийтнүүд Дубайг зорив

Дэлхийн боксын өсвөрийн болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хүчээ сорих баг тамирчид өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсын нийслэлийг зорилоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн болон Залуучуудын ДАШТ-д хүч үзэх ширэн бээлийтнүүд Дубайг зорив
Өсвөрийн болон Залуучуудын ДАШТ-д хүч үзэх ширэн бээлийтнүүд Дубайг зорив. Зураг: МҮОНРТ

Дэлхийн боксын өсвөрийн болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хүчээ сорих баг тамирчид өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсын нийслэлийг зорилоо.

АНЭУ-ын Дубай хотноо энэ сарын 17-31-нд Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос зохион байгуулах тус тэмцээний өсвөр насны аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн 2005-2006 онд төрсөн 7 тамирчин /эмэгтэй 3, эрэгтэй 4/ тулалдах бол залуучуудын ДАШТ-д 2003-2004 онд төрсөн 5 тамирчин /эмэгтэй 2, эрэгтэй 3/ хүч сорин өрсөлдөх юм.

Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд Монголын өсвөр залуу үеийн шилдэг боксчид багтжээ. Тухайлбал, Залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорих “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн энэ жингийн Монголын шилдэг боксчин билээ.

Мөн баг тамирчдаа дасгалжуулахаар Б.Пүрэв-Очир, Ж.Еркин, Ж.Баяр-Отгон, В.Аззаяа нарын дасгалжуулагч Дубайг зорьжээ.

Хуваалцах