Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөрийн дугуйн тамирчид хотын аваргад амжилттай оролцлоо

2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах Уулын дугуйн тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 18-аас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 8 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 2 насны ангилалд кросс каунтри, марафон гэсэн 2 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн дугуйн тамирчид хотын аваргад амжилттай оролцлоо
Өсвөрийн дугуйн тамирчид хотын аваргад амжилттай оролцлоо. Зураг: МҮОНРТ

2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах Уулын дугуйн тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 18-аас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 8 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 2 насны ангилалд кросс каунтри, марафон гэсэн 2 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Кросс каунтри төрөлд:

- Эрэгтэй 14-16 насны ангилалд Г.Энхсайхан хүрэл медаль, 17-18 насны ангилалд М.Амарболд алтан медаль, Б.Амартүвшин мөнгөн медаль,

- Эмэгтэй 17-18 насы ангилалд Х.Катя мөнгөн медаль,

Марафон төрөлд:

Эрэгтэй 14-16 насны ангилалд Г.Энхсайхан алтан медаль,

Эмэгтэй 14-16 насны ангилалд А.Баасансүрэн хүрэл медаль,

17-18 насны ангилалд Б.Батбаатар алт, Б.Амартүвшин мөнгө, Х.Катя мөнгөн медаль тус тус хүртэж, Байгууллагын нэгдсэн дүнгээр Сонгинохайрхан дүүрэг 3-р байрт шалгарлаа.

Хуваалцах