Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөрийн энхийг сахиулагчдын бүлэг бий болжээ

Нийслэлийн 13, 47 дугаар дунд сургуульд багаар ажиллах, хамтач үйл ажиллагаанд сургах, цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн энхийг сахиулагчдын бүлэг бий болжээ
Өсвөрийн энхийг сахиулагчдын бүлэг бий болжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 13, 47 дугаар дунд сургуульд багаар ажиллах, хамтач үйл ажиллагаанд сургах, цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулийн дотоод дэг журмыг сахиулах зэрэг олон чанарыг сурагчдад эзэмшүүлэх зорилгоор Өсвөрийн эх орончдын бүлгийг хичээллүүлэхээр боллоо.

Энэхүү хөтөлбөрийг БГД-ийн Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс, Улаан загалмайн хороо, Замын цагдаагийн тасаг хамтран “Өсвөрийн энхийг сахиулагч”, “Өсвөрийн сэргийлэгч”, “Өсвөрийн улаан загалмайч”, “Өсвөрийн аврагч” гэсэн таван бүлгээр тусгай тохижуулсан танхимд хичээллэх юм.

7-12 насны 100 сурагчид бүлэг тус бүр 7 хоногт нэг өдөр дадлага, сургалтад хамрагдана. Цагдаагийн I, II хэлтэс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Замын цагдаагийн тасаг замын хөдөлгөөний дүрэм, хуулийг сурталчлах, Онцгой байдлын хэлтэс гамшгаас хамгаалах болон аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох, Улаан загалмайн хороо болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх, Цэргийн штаб эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх ажээ.

13 дугаар дунд сургуулийн 11Г ангийн сурагч Э.Ган-Өлзий “Өсвөрийн энхийг сахиулагч” бүлэгт элсээд удаагүй байна. БГД-ийн Цэргийн штабын бүрэлдэхүүн жагсаалаар алхах, ахлах даргад илтгэл өгөх, ёслох гээд цэргийн хүний дагаж, мөрддөг дүрмийн хичээлүүд орсон. Мөн манай цэргүүд хилийн чинадад хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа талаар мэдээлэлтэй боллоо. Би энхийг сахиулагчдын эрэлхэг зориг, тэсвэр тэвчээрээр үнэхээр их бахархаж байна” хэмээн ярив.

Хуваалцах