Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өсвөрийн хийлчдийн уралдаан” боллоо

Монголын Хүүхдийн ордны санаачилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Өсвөрийн хийлчдийн нээлттэй уралдаан”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өсвөрийн хийлчдийн уралдаан” боллоо
“Өсвөрийн хийлчдийн уралдаан” боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын Хүүхдийн ордны санаачилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Өсвөрийн хийлчдийн нээлттэй уралдаан”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа. Уралдаанд Монголын болон Япон, БНСУ, Канад, Англи улсын хийлчид оролцож дэлхийн сонгодог аялгуунуудыг тайзнаа эгшиглүүллээ.

Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан энэхүү уралдааныг бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 60 гаруй хүүхэд багачууд оролцсон байна. Мөн гадны улс орнуудаас урилгаар ирсэн мэргэжлийн шүүгчид өвсөрийн хийлчдийн тоглолтыг шүүжээ. Нээлттэй уралдааны Гранпри шагналыг 11 настай М.Анужин хүртсэн байна. Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах