Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Өсвөрийн парламент" хөтөлбөрийн оролцогчид "Минж үржүүлэх, нутагшуулах төв"-тэй танилцлаа

УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Өсвөрийн парламент" хөтөлбөрийн оролцогчид "Минж үржүүлэх, нутагшуулах төв"-тэй танилцлаа
"Өсвөрийн парламент" хөтөлбөрийн оролцогчид "Минж үржүүлэх, нутагшуулах төв"-тэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.

“Минж үржүүлэх, нутагшуулах төв” нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан минжийг өсгөн үржүүлж байгальд нутагшуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулдаг.

Сургалтаар Улаанбаатар хот орчмын биологийн төрөл зүйл, тэр дундаа минжтэй "танилцах" боломжийг олгодгоороо онцлогтой.

Тус төвтэй танилцахыг сонирхсон иргэн бүрт минжний ороо хөөцөлдөөн орсон болон төллөх үеэс бусад хугацаанд нээлттэй гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах