Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өсвөрийн тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулна

Өсвөрийн тамирчдийг дэмжих хөтөлбөрийг боловсруулах болсон тухайгаа спортын салбарынхан мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулна
Өсвөрийн тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулна. Зураг: МҮОНРТ

Өсвөрийн тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулах болсон тухайгаа спортын салбарынхан мэдэгдлээ. Манай улсын өсвөрийн тамирчид сүүлийн үед олон улсын тавцанд идэвхтэй чамгүй амжилт үзүүлэх болсон билээ.

Харин төрөөс өсвөрийн тамирчдыг дэмжих бодлоготой болж, мөн олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчидыг шагнаж урамшуулдаг тогтолцоонд оруулбал тамирчидын амжилт улам нэмэгдэнэ гэж Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн захирал н.Зоригтбаатар онцолсон юм.

Биеийн тамир, спортын дунд сургуулиуд ба өсвөрийн тамирчдын байгууллагуудын удирдах ажилтан, багш дасгалжуулагчдын өргөтсөн зөвлөгөөнд манай улсын мэргэжилтнүүдээс гадна ӨМӨЗО болон ОХУ-ын Буриадын багш дасгалжуулагчид оролцож байна.

Түлхүүр үг:Өсвөрийн тамирчид
Хуваалцах