Өсвөрийн тамирчдын дасгалжуулагчдын сургалт-семинар эхэллээ
Сургалтын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, амжилт хүсэв.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академиас хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн тамирчдын дасгалжуулагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх цахим сургалт-семинар” өнөөдөр эхэллээ.
Уг сургалт нь энэ сарын 6-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Спортын дунд сургуулиуд, ЕБС, зарим аймгийн БТСГ-ын мэргэжилтэн, багш, дасгалжуулагчид зэрэг нийт 100 гаруй хүмүүс хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, амжилт хүсэв.
Сургалт-семинарыг манай улсын эрдэмтэн, их, дээд сургуулийн багш нар спортын физиологи, өсвөрийн тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол-арга зүй, сэтгэл зүй, хүмүүжил-төлөвшил болон спорт, олимпийн хөдөлгөөний хөгжлийн өнөөгийн чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд удирдан өрнүүлж байна.


















