Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр ашиглаж байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын баталсан 02-03/46 дугаартай “Уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар БЗД-ийн 10 дугаар хорооны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр ашиглаж байжээ
Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр ашиглаж байжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын баталсан 02-03/46 дугаартай “Уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хуймейда ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашиглан үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгууль болон нөхөн төлбөрийг ногдуулж ажиллав гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах