Усыг задгайгаар бичихийг иргэд эсэргүүцлээ
Өнгөрсөн 7 хоногт Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д 1105 санал, хүсэлт иржээ. Ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч болон нийгмийн шинжтэй асуудлаар хандсан байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн 7 хоногт Шинэчлэлийн засгийн газрын “11 11 төв”-д 1105 санал, хүсэлт иржээ. Ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч болон нийгмийн шинжтэй асуудлаар хандсан байна.
Тухайлбал, ногоочид “11 11” төвд хандан ургац хураалт эхэлсэнтэй холбоотойгоор БНХАУ-аас хүнсний ногоо импортоор оруулж ирэхгүй байх арга хэмжээ авч өгөхийг хүсчээ. Үүнд "Дэлхийн худалдааны байгууллагатай гэрээтэй байдаг учраас шууд импортыг хаах боломжгүй. БНХАУ-аас ногоо орж ирэх нь эрс багассан. Ногоочдоо дэмжин нийслэлийн улсын хэмжээнд 28 цэг гарган төмс, хүнсний ногоог борлуулж байгаа" гэсэн хариултыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өгчээ.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 2013 оны 07 сарын 05-ны өдрийн 70, 74-р тогтоолын талаар иргэд нилээдгүй шүүмжлэл ирүүллээ. Уг тогтоолд усны тоолууртай айлуудын усыг задгайгаар бичин суурь хураамж авна гэж заасныг хууль бус гэж үзэж байгаагаа иргэд хэлжээ.


















