Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Утаа, дуу ихтэй автомашинд шалгалт хийж байна

“Тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа, дуу чимээ илэрхий зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэл”-д хяналт шалгалт хийж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Утаа, дуу ихтэй автомашинд шалгалт хийж байна
Утаа, дуу ихтэй автомашинд шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран “Тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа, дуу чимээ илэрхий зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэл”-д хяналт шалгалт хийж байна.

Уг хяналт шалгалтын хүрээнд зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамруулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна. Иймд жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 4.1 Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS5013:2009, MNS5014:2009 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн буюу утаа хаялт ихтэй,

4.4 Яндан дуу намсагуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах гарах дуу чимээний түвшин MNS4599:2003 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн буюу бүдүүн_яндантай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцдог бол зөрчлөө арилгаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Хуваалцах