Утаагүй зуухны үнэ "чанга" байна
Энэ жил Засгийн газар бүрэн шаталтат зуух үйлдвэрлэгч компаниудад өгдөг татаасаа 60 хувь болгон бууруулснаас үнэд ихээхэн өөрчлөлт оржээ.
Мэдээллийн алба

Энэ жил Засгийн газар бүрэн шаталтат зуух үйлдвэрлэгч компаниудад өгдөг татаасаа 60 хувь болгон бууруулснаас үнэд ихээхэн өөрчлөлт оржээ. Өнгөрсөн жил Засгийн газрын татаас 96 хувь байсан учраас нэг зуухны үнэ 32 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд очиж байсан юм. Харин энэ жил худалдан авч, хэрэглэж заншсан “Өлзий”, “Хас” зуух хороондоо онлайнаар хүсэлтээ гаргасан иргэнд 221 мянган төгрөг, хүсэлтээ илгээж амжаагүй иргэнд үндсэн үнээр буюу 500 орчим мянган төгрөгөөр хүрч байгаа юм.
Бүрэн шаталтат зуухны түгээлтийн талаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хяналтын ажилтан М.Цэвэлмаа "Төслийн зуухны бүртгэл өнгөрсөн есдүгээр сарын 22-26-ны хооронд хороод дээр явагдсан. Энэ жил 17 мянган зуух таван дүүргийн хороодод тараагдаж байгаа. Маргаашнаас эхлэн зуух захиалсан иргэд хороод дээр ажиллаж байгаа гэр цэгүүдээр үйлчлүүлэн зуухаа авах боломжтой" хэмээн ярилаа.


















