Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Утааны эсрэг жагсаалд ээж, аавуудыг нэгдэхийг уриалав

“Утааны эсрэг ээжүүд” ТББ энэ сарын 26-ны даваа гарагийн 10:00 цагт Сүхбаатарын талбайд утааны эсрэг тайван жагсаал зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Утааны эсрэг жагсаалд ээж, аавуудыг нэгдэхийг уриалав
Утааны эсрэг жагсаалд ээж, аавуудыг нэгдэхийг уриалав. Зураг: МҮОНРТ

“Утааны эсрэг ээжүүд” ТББ энэ сарын 26-ны даваа гарагийн 10:00 цагт Сүхбаатарын талбайд утааны эсрэг тайван жагсаал зохион байгуулах гэж байна.

Эсэргүүцлийн тайван жагсаалд аав, ээжүүдийг хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж, “Утааны эсрэг жагсацгаая” гэж уриалсан байна. Уриалгад “Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчин дор бүрнээ халаглах билээ. Утаа гамшиг болсоор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэг удаа тэмцсэн бил үү... “Хорт утаа аюултай хэмжээнээсээ 15 дахин их болсноор жилд хүүхдүүд маань 2-3 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, хүчтэй антибиотек судас руугаа шахуулах нь жирийн амьдралын хэвшил боллоо.

Утааны шууд бус нөлөөнөөс үүдэж өвлийн улиралд үр зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө, маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж, хичнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол ... Эдгээр зовлонг тойрч гарсан гэр бүл Улаанбаатарт цөөхөн болов уу.

Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснаар улстөрчдийн утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж, эхний эсэргүүцлийн тайван жагсаалаа хийцгээе” гэжээ.

Жагсаалын зохион байгуулалтын талаарх мэдээллийг “Утааны эсрэг ээжүүд” фэйсбүүк хуудаснаас авч болох юм байна.

Д.Нарантуяа

Хуваалцах