Утааны улмаас хөл хорилоо
Өчигдөр буюу энэ сарын 21-нээс эхлэн Хятадын Хэйлунцзян мужийн нийслэл Харбин хотын сургууль, цэцэрлэгүүдийн хаалгыг барьж, томоохон авто замуудыг түр хаажээ. Учир нь тус хотыг өтгөн утаат манан бүрхсэн бөгөөд энэ байдал нь дахин нэг хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Мэдээллийн алба

Өчигдөр буюу энэ сарын 21-нээс эхлэн Хятадын Хэйлунцзян мужийн нийслэл Харбин хотын сургууль, цэцэрлэгүүдийн хаалгыг барьж, томоохон авто замуудыг түр хаажээ. Учир нь тус хотыг өтгөн утаат манан бүрхсэн бөгөөд дахин нэг хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Мөн олон улсын “Тайпинг” нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 40 гаруй нислэгийг хойшлуулжээ. Нэг шоо метр агаар дахь тоосонцрын нягтаршил 20 микрограммаас ихгүй бол хэвийн, 100 микрограммаас хэтэрвэл эрүүл мэндэд хортой хэмээн ДЭМБ-аас тооцдог. Харин Харбиний агаарын бохирдол нь аюулгүй хэмээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 24 дахин их байгаа гэнэ.


















