“Утасны эмч” 10-21 цаг хүртэл ажиллана
Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй “Утасны эмч” нар бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах,
Мэдээллийн алба

Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй “Утасны эмч” нар бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг аль үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг хүргэж байгаа юм. Харин өнөөдрөөс эхлэн утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч буй эмч нарын ажиллах цагийн хуваарь өөрчлөлт орж байгаа аж.
“Утасны эмч” нар ажлын өдрүүдэд 10-21 цагийн хооронд иргэдэд ханиад томуутай холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр болжээ. Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар эцэг эхчүүд утсаар зөвлөгөө авах бүрэн боломжтой болсон билээ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу Томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж эхэлснээр олон хүний талархлыг хүлээгээд байна.
Ажлын өдрүүдэд 10:00-21:00 цагийн хооронд ажиллана
№ Байгууллагын нэр Утасны дугаар Хариуцах эзэн 1. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 362539 Түргэний эмч нар 2. Баянзүрх эрүүл мэндийн төв 70150049 Хүүхдийн мэргэжилтэн Ундрам 3. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210846 Халдвар судлагч эмч Очмаа 4. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 70491003 Түргэний эмч нар 5. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70233464, 70231003 Түргэний эмч нар 6. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98254999 Хүүхдийн мэргэжилтэн Бүтэмж 7. Сүхбаатар Эрүүл мэндийн төв 350793, 88285051 Эмч Алимаа 8. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 341003 Хүүхдийн мэргэжилтэн Онон 9. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110716 Түргэний эмч нар 10. Гачуурт тосгоны эмнэлэг 70490003 Жижүүр эмч нар 11. Хонхор тосгоны эмнэлэг 95021234 Жижүүр эмч нар 12. Жаргалант тосгоны эмнэлэг 98854010 Жижүүр эмч нар 13. Туул тосгоны эмнэлэг 70497103 Жижүүр эмч нар


















