Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Утгын чимэг” наадамд өрсөлдөх өгүүллэгийг цахимаар хүлээн авна

“Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 1-нд дуусна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Утгын чимэг” наадамд өрсөлдөх өгүүллэгийг цахимаар хүлээн авна
“Утгын чимэг” наадамд өрсөлдөх өгүүллэгийг цахимаар хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 1-нд дуусна. Улсын онцгой комиссын шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан учир тус наадамд өрсөлдөх бүтээлийг онлайнаар хүлээн авахаар болжээ.

Тодруулбал, зохиолчид “Утгын чимэг”-т сойх богино өгүүллэгээ ирэх сарын 1-нийг дуустал selenge_v@yahoo.com хаягаар илгээх юм байна.

Хуваалцах