Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Утгын чимэг” ном уншигчдад хүрчээ

Дээрх номонд оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах 21 наадмын эхний таван байрт шалгарсан, шилдэг 105 өгүүллэгийг эмхтгэн оруулсан аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Утгын чимэг” ном уншигчдад хүрчээ
“Утгын чимэг” ном уншигчдад хүрчээ. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойн босгон дээр "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын шилдэг өгүүллэгийг нэгтгэн нэгэн боть болгон уншигчдад хүргэж байгаа аж. "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам анх 1990 онд “Шувуун саарал” нэрээр зохиогдсоноос хойш өнгөрсөн хугацаанд нийтдээ 22 удаа зохион байгуулагджээ. Учир нь тодорхой шалтгааны улмаас 2001-2004 мөн 2007-2008 онуудад зохиогдоогүй юм байна. Дээрх номонд оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах 21 наадмын эхний таван байрт шалгарсан, шилдэг 105 өгүүллэгийг эмхтгэн оруулсан аж.

Хуваалцах