Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Уучлал" арга хэмжээ үргэлжилж байна

Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын Цагдаагийн тасаг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэйгээ хамтран тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн "Уучлал" тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Уучлал" арга хэмжээ үргэлжилж байна
"Уучлал" арга хэмжээ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын Цагдаагийн тасаг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэйгээ хамтран тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн "Уучлал" тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.

14 хоногийн хугацаанд үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд улсын чанартай А0501 тоот магистрал замд хөдөлгөөнд оролцож буй 167 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 16 жолоочийн зөрчлийг газар дээр нь арилгуулан арга хэмжээ тооцолгүй "Уучлал" үзүүлж, "Итгэл хүлээлгэв" хуудсыг тээврийн хэрэгслийн ил харагдах хэсэгт байрлуулан, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй чиглэлээр жолооч, зорчигч нарт зөвлөгөө өгөн ажиллаж байна. Тэд энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг сануулж буй юм.

Хуваалцах