Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өөдрөг үзэл урт наслуулдаг гэнэ

Хэзээ ч зөв хооллодоггүй, дарс уучихдаг, тамхи татдаг Жанна "Хүний амьдралд асуудал тулгарч болно. Тэглээ гээд хүндээр хүлээж авах хэрэггүй. Зүгээр л орхичих" гэж хэлэх дуртай нэгэн байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өөдрөг үзэл урт наслуулдаг гэнэ
Өөдрөг үзэл урт наслуулдаг гэнэ. Зураг: МҮОНРТ

Жанна Луизагийн 122 наслаж Гиннесийн номонд бичигдэн, урт удаан аз жаргалтай амьдарсаны нууцыг судлаач Жан Мари Робин өөдрөг үзэлтэй нь холбон тайлбарласан байна.

Хэзээ ч зөв хооллодоггүй, дарс уучихдаг, тамхи татдаг Жанна "Хүний амьдралд асуудал тулгарч болно. Тэглээ гээд хүндээр хүлээж авах хэрэггүй. Зүгээр л орхичих" гэж хэлэх дуртай нэгэн байжээ.

Хорвоо өөдрөг хүмүүст зориулагдсан. Азтайдаа биш хэрийн зүйлд бүдрээд гуньдаггүй "засаршгүй" өөдрөг нөхдүүдээс л амьдрал хэзээ ч нүүрээ бууруулдаггүй юм.

Хоёр хүн автомашины осолд орж л дээ. Нэг нь "Би яасан азгүй хүн бэ. Заавал ингэж осолд орох гэж дээ" гэж гунигласаар удаан хэвтэж. Харин нөгөө нь "Би яасан азтай хүн бэ. Ослоос амьд үлдчихлээ шүү дээ" хэмээн олзуурхан баярласаар маш түргэн эдгэжээ. Юуг яаж харахаас хүний амьдрал хэр өнгөтөй байх нь шалтгаалдаг юм байна.

"Үргэлж инээмсэглэж бай. Энэ миний урт удаан амьдралын нууц юм" Жанна Луиза.

Хуваалцах