Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Өөжин мед" эмнэлэг Эрүүл мэндийн яаманд хандив өглөө

"Өөжин мед" үр шилжүүлэн суулгах эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд коронавируст халдвар (Covid-19)-ын эрсдэлээс сэргийлэх,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Өөжин мед" эмнэлэг Эрүүл мэндийн яаманд хандив өглөө
"Өөжин мед" эмнэлэг Эрүүл мэндийн яаманд хандив өглөө. Зураг: МҮОНРТ

"Өөжин мед" үр шилжүүлэн суулгах эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд коронавируст халдвар (Covid-19)-ын эрсдэлээс сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат 1 ширхэг, N95 маск 200 ширхэг, 200 хос комбинзон, 200 ширхэг нүүрний хаалт” зэргийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.



Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед хандив өгч буй “Өөжин мед” эмнэлэгт талархал илэрхийлж батламж олгов. Тус эмнэлгийн өгсөн хандивыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд илгээхийг мөн үүрэг болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 1 сарын хугацаанд Коронавирусын халдвар авсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авах ба энэ төв 120 ор дэлгэгдээд байгаа юм.

Хуваалцах