Уул уурхай, барилгын салбарынхан авлигад өртөх магадлал өндөр
АНУ-ын Азийн сан болон Сант марал сангаас “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Мэдээллийн алба

АНУ-ын Азийн сан болон Сант марал сангаас “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Тус судалгаагаар төрийн байгууллага, уул уурхай, барилгын салбарынхан авлигад өртөх өндөр магадлалтай байдаг гэх дүн гарчээ. 2012 оноос эхлэж хийгдсэн тус судалгаанд нийслэлийн 330 компани хамрагдсан бөгөөд зөвхөн гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудаас асуулга авсан байна.
Эдгээр байгууллагуудын авлигыг бууруулахын тулд Иргэний нийгмийн байгууллага болоод төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах ёстой гэнэ.


















