Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр буурлаа

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 9.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (18.4%) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 (25.5%) их наяд төгрөгөөр буурса

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр буурлаа
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр буурлаа. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 9.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (18.4%) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 (25.5%) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 63.6 (9.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (25.5%) их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолт 2.1 (57.8%) их наяд төгрөгөөр, газрын тос олборлолт 473.6 (69.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны 8 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19.0 (1.4%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 31.5 (3.2%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах