Уул уурхайн экспортын хэмжээ нэмэгджээ
Өнгөрсөн оны мөн үеэс зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7 хувь, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6 хувь, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 126.0 мянган
Мэдээллийн алба

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өсчээ. Өнгөрсөн оны мөн үеэс зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7 хувь, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6 хувь, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 126.0 мянган тонноор буюу 60.8 хувь, газрын тосны үйлдвэрлэл 2.3 сая баррелиар буюу 49.1 хувиар тус тус өссөн байна. Энэ хугацаанд уул уурхайн салбараас татварын орлогоор Улсын төсөвт нийтдээ 1 их наяд 75.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


















