Уул уурхайн хөрөнгө оруулагчдын уулзалтыг хойшлуулав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам санаачилж, “Эрдэнэс Монгол” компани хамтран өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж байсан “Уул уурхайн хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалт”-ыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байна.
Мэдээллийн алба

УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсны дагуу Засгийн газар тогтоол гаргаж, баярын амралтыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны баасан гарагт шилжүүлсэн юм.