Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул уурхайн компаниуд 3 жил үргэлжилсэн маргаанаа шийдвэрлүүлэхийг хүсэв

Монгол-Болгарын хувь нийлүүлсэн “Монгол Болгаргео” компани Баянхонгор аймгийн Галуут сумд байдаг Дөвөнтийн алтны ордыг түшиглэн 1979 онд байгуулагдсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхайн компаниуд 3 жил үргэлжилсэн маргаанаа шийдвэрлүүлэхийг хүсэв
Уул уурхайн компаниуд 3 жил үргэлжилсэн маргаанаа шийдвэрлүүлэхийг хүсэв. Зураг: МҮОНРТ

Монгол-Болгарын хувь нийлүүлсэн “Монгол Болгаргео” компани Баянхонгор аймгийн Галуут сумд байдаг Дөвөнтийн алтны ордыг түшиглэн 1979 онд байгуулагдсан. Харин 2011 онд Монгол Улс 50 хувийн хувьцаагаа Жинлиань компанид худалдаж, харин Болгарын тал өөрийн хувиа “Болгаргеомин ЛТД” компанид заржээ. Гэтэл дээрх 2 компани өнөөдрийг хүртэл маргаантай, асуудлаа шийдэж чадаагүй явж ирсэн байна. Гурван жил үргэлжилж байгаа энэ маргааныг хуулийн дагуу шийдэж өгөхийг “Болгаргеомин ЛТД” компани хүсч буй юм байна.

Жинлиань компани Болгаргеоминтэй зөвлөлгүй компанийн гүйцэтгэх захирлыг өөрчилж, тамга тэмдгээ сольсон байдаг юм байна. Гурван жил үргэлжилж байгаа энэ маргааныг эцэслэтэл уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох захирамжийг шүүгч хоёр удаа гаргасан байдаг. Шүүгчийн гаргасан захирамжийг хэрэгжүүлэхийн тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн газар 6 удаа олборлолтын талбайд очсон ч амжилтгүй болсон байна.

Мэдээний дэлгэрэнгүйг өчигдрийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн аваарай.

Хуваалцах