Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул уурхайн компаниуд суулгац нийлүүллээ

Уул уурхайн компаниуд сумын айл өрх байгууллагуудад модны суулгац үнэгүй нийлүүлж тусламж үзүүлсэн бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-иас 150 хайлаас, “Энержи ресурс” ХХК-иас 100 сухай, “Таван толгой” ХК-иас 100 жигд модны суулгац нийлүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхайн компаниуд суулгац нийлүүллээ
Уул уурхайн компаниуд суулгац нийлүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сард "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөрт Өмнөговь аймгийн Цогтцэций сум идэвхтэй оролцож сумандаа мод тариалсан байна. Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагууд, уул уурхайн компаниуд, айл өрхүүд өөрсдийн эзэмшил газраа нийт 7737 мод тарилаа.

Хуваалцах