Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул уурхайн компаниудын ихэнх нь хэрэглэж буй эрчим хүчээ Хятад руу импортолдог

Манай уул уурхайн компаниудын ихэнх нь хэрэглэж байгаа эрчим хүчээ БНХАУ-аас импортолдог.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхайн компаниудын ихэнх нь хэрэглэж буй эрчим хүчээ Хятад руу импортолдог
Уул уурхайн компаниудын ихэнх нь хэрэглэж буй эрчим хүчээ Хятад руу импортолдог. Зураг: МҮОНРТ

Манай уул уурхайн компаниудын ихэнх нь хэрэглэж байгаа эрчим хүчээ БНХАУ-аас импортолдог. Тухайлбал Оюутолгой компани нийт зардлынхаа 30 орчим хувийг эрчим хүчинд зарцуулдаг байна. Тиймээс цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинээр барьж байгуулснаар гадаадад гарч байгаа энэ их мөнгийг дотооддоо үлдээх боломжтойг мэргэжилтнүүд тодотголоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн мөн ингэж ярилаа.

Цахилгаан станц тэр дундаа, салхин болон нарны цахилгаан станц барихад хөрөнгө мөнгө ихээхэн шаарддаг. Тиймээс энэ хөрөнгийг концессийн гэрээгээр болон гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж шийдвэрлэх боломж байгааг тэрбээр онцоллоо.

Хуваалцах