Уул уурхайн олборлолтын гэрээ нууц байгааг шүүмжлэв
Манайд уул уурхайн олборлолтын гэрээг ил тод болгох хууль эрх зүйн орчин бүрдээгүйг судлаач, эдийн засагчид шүүмжиллээ.
Мэдээллийн алба

Манайд уул уурхайн олборлолтын гэрээг ил тод болгох хууль эрх зүйн орчин бүрдээгүйг судлаач, эдийн засагчид шүүмжиллээ. Олборлох салбарт хийгдэж буй гэрээг ил тод болгохгүй бол байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа ихэссээр байгаа ба орон нутгийн иргэдэд ч ихээхэн халгаатай юм. Энэ талаар өнөөдөр болж буй "Нээлттэй нийгэм форум" Уул уурхайн үндэсний ассоциацийн хамтарсан чуулганы үеэр мэргэжилтнүүд ярилаа.


















