Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Уул уурхайн яам албан хаагчдаа 15 хувиар цомхотгожээ

Яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхотгож одоогоор 66 албан хаагч ажиллаж байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхайн яам албан хаагчдаа 15 хувиар цомхотгожээ
Уул уурхайн яам албан хаагчдаа 15 хувиар цомхотгожээ. Зураг: МҮОНРТ

Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар Уул уурхайн яамны бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Уул уурхайн яамны шинэ бүтцээр Хуулийн хэлтсийг татан буулгажээ. Тодруулбал, таван газар, дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулах аж. Энэ салбараа мэддэг, туршлагатай, өндөр ур чадвартай боловсон хүчнээр багаа бүрдүүлж ажиллахаар болжээ. Яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхотгож одоогоор 66 албан хаагч ажиллаж байна. Цөмийн энергийн газар татан буугдсан тул цацраг идэвхт ашигт малтмалын асуудал хариуцсан найман мэргэжилтэн шилжин ажиллахаар болжээ.

Хуваалцах