Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул уурхайн яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулна

Манай улсын эдийн засгийг хөдөлгөгч гол салбарын бодлогыг тодорхойлдог уул уурхайн яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар Канад улсын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг өнөөдөр тус яамны удирдлагууд байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхайн яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулна
Уул уурхайн яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулна. Зураг: МҮОНРТ

Манай улсын эдийн засгийг хөдөлгөгч гол салбарын бодлогыг тодорхойлдог уул уурхайн яамны мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар Канад улсын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг өнөөдөр тус яамын удирдлагууд байгууллаа. Гэрээний дагуу ирэх тавдугаар сараас эхлэн манай улсад Канадын экспертүүд ирж туршлага хуваалцах юм байна.

Мөн энэхүү гэрээний дагуу Засгийн газрын холбогдох яам, агентлагуудын чадавхийг бэхжүүлэх зорилгоор Канадын уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай сайн дурын зөвлөхүүд манай улсад ирж ажиллана. Тэд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зохицуулалт, захиргаа, үйл ажиллагааны системийг сайжруулахад Уул уурхайн яамны төрийн албан хаагчидтай хамтран ажиллаж, тэднийг чадавхжуулах юм байна. Ингэснээр эдийн засгийн тогтвортой хөгжилд таатай орчин бүрдүүлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломжуудыг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Хуваалцах