Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ

Говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ
Уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ.

Далайн түвшнээс 2000 м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулст намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлнэ. Харин 1000 м-ээс дээших нутагт наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.

Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой /хожуу/ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 хэмээр илүү байдаг.

Хуваалцах