Уулархаг нутгаар нойтон цас орно
Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэж, уулархаг нутгаар шөнөдөө нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэж, уулархаг нутгаар шөнөдөө нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна.
Тодруулбал, наймдугаар сарын 22-нд Хархираа Түргэний уулсаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Наймдугаар сарын 21-нээс баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


















