Уулбаян сумын 50 хүүхэд нэг сарын хугацаанд шатар тоглож сурчээ
Нэг сарын сургалтыг шатрын спортын дэд мастер Цоггэрэл явуулж, 50 хүүхдийг нэг дор сургажээ. Тус аймагт 10 жилийн өмнө ирж байсан тэрбээр Уулбаян сумыг огт мэдэхгүй. Гэсэн хэдий ч хүүхдүүдийг сургахаар зорьж буй олон хүмүүсийн хичээл зүтгэлийг цахим сүлжээнээс олж хараад зорин иржээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ЕБС-ийн 50 хүүхдийг нэг дор шатарт сургажээ. Улаанбаатар хотоос мэргэжлийн багшийг урьж авч ирэн нэг сарын хугацаанд хүүхдүүдийг сургасан байна.
Шатрын спорт нь хүүхдийг хүмүүжил төлөвшлийн зөв дадалд хөтлөхийн зэрэгцээ хүний оюун ухааныг тэлдэг гэж үздэг. Тиймээс хүүхдүүдэд багаас нь шатрын спортоор дамжуулан олон талын мэдлэг боловсрол олгохыг зорин энэхүү ажлыг эхлүүлжээ. Шатар гээчийг огт мэдэхгүйгээс эхлээд дөнгөж нүүдэл гадарлах төдий байсан хүүхдүүд ийнхүү хоорондоо өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл энэхүү ажлыг хэрэгжүүлэгчид болоод хүүхдүүд нэг сарын үр дүнгээ олонд танилцуулж,хамтдаа амжилтаа тэмдэглэсэн байна.
Нэг сарын сургалтыг шатрын спортын дэд мастер Цоггэрэл явуулж, 50 хүүхдийг нэг дор сургажээ. Тус аймагт 10 жилийн өмнө ирж байсан тэрбээр Уулбаян сумыг огт мэдэхгүй. Гэсэн хэдий ч хүүхдүүдийг сургахаар зорьж буй олон хүмүүсийн хичээл зүтгэлийг цахим сүлжээнээс олж хараад зорин иржээ.
Сургалтын хаалтанд зориулан 50 сурагчийнхаа дунд шатрын тэмцээнийг зохион байгуулжээ.
Улмаар хүүхдүүдийг гурван насны ангилалаар шагнаж урамшуулсан нь тэдэнд энэ спортод дурлах, цаашлаад тасралтгүй үргэлжүүлэн хичээллэж амжилт гаргах итгэл, урмыг өгсөн үйл явдал болсон байна.


















