Уулчин Ч.Болдбаатарыг хайсаар байна
Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Ч.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таванбогд ууланд авираад буцаж явахдаа ор сураггүй болсон билээ.
Мэдээллийн алба

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Ч.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таванбогд ууланд авираад буцаж явахдаа ор сураггүй болсон билээ. Түүний охин Б.Үүрцайх нь мөн уулчин бөгөөд аавтайгаа хамт явж байсан юм. Ч.Болдбаатарыг сураггүй болсон мэдээллийг охин нь нутгийн айлд очиж дуулгасан талаар урьд нь мэдээлж байсан. Одоогоор түүнийг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хайж байна. Түүнийг хайх ажиллагаанд охин Б.Үүрцайх нь зам зааж, эрлийн чиг баримжааг гаргах гол хүний нэг болж байгаа гэнэ. Мөн тэдэнтэй хамт Х.Агваанданзан, Б.Баасанжав нарын уулчид явж байна.


















