Уулын амуудад тавих хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжаар Ковид-19 халдварын тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан аялал зугаалга, явган аялал зохион байгуулахыг түр хориглосон.
Мэдээллийн алба







Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжаар Ковид-19 халдварын тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан аялал зугаалга, явган аялал зохион байгуулахыг түр хориглосон.Онцгой байдлын хэлтсээс дээрх захирамжийг хэрэгжүүлж, дүүргийн нутаг дэвсгэр дэх уулын амуудад эргүүл, шалгалт хийж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа билээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр нийслэл орчимд түймрийн эрсдэл “Нэн аюултай” түвшинд хүрсэн, өнжмөл өвсний болон ой, хээрийн түймэр гарах эрсдэл их байна.Хуурайшилт ихтэй энэ үед иргэд амралтын өдрүүдээр уулыг зорьж, салхинд гарах, мөн санамсар болгоомжгүйгээс гал алдаж, ой хээрийн түймэр гарсаар байна. Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөмж сэрэмжлүүлгийг дагаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлнэ үү.


















