Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уулын аврах ажиллагааны тоног төхөөрөмж хандивлав

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтарсан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уулын аврах ажиллагааны тоног төхөөрөмж хандивлав
Уулын аврах ажиллагааны тоног төхөөрөмж хандивлав. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтарсан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Баруун бүсийн төв, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31, 71 дүгээр анги, Өлгий, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хамрагдаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, өндөр уулын аврах ажиллагааны тоног төхөөрөмж, авиралтын төрөл, тоног төхөөрөмжийн үзлэг, ашиглалт сэдвээр онолын мэдлэг олгох сургалтад сууж, өндөр уулнаас аврах ажиллагааны дадлагыг хийсэн юм.

Сургалтын төгсгөлд АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүрэлдэхүүнээс Онцгой байдлын газарт уулын сургалтад ашигласан 12 хүний уулын аврах ажиллагааны тоног төхөөрөмжийг гардуулан өгөв гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах