Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уулын спортын ОУХМ Ч.Болдбаатарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Ч.Болдбаатар энэ сарын 16-ны 23:00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таванбогд ууланд авираад буцаж явахдаа ор сураггүй болжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уулын спортын ОУХМ Ч.Болдбаатарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Уулын спортын ОУХМ Ч.Болдбаатарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Ч.Болдбаатар энэ сарын 16-ны 23:00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таванбогд ууланд авираад буцаж явахдаа ор сураггүй болжээ. Тэрбээр 4051 метрийн өндөрт орших Алтай Таванбогдын салбар Малчин уулнаас бууж явсан аж. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатарын охин Б.Үүрцайх нь мөн уулчин бөгөөд аавтайгаа хамт явж байсан байна. Ч.Болдбаатарыг сураггүй болсон мэдээллийг охин нь нутгийн айлд очиж дуулгасан байна. Тэрбээр хэлэхдээ "Нуралт үүссэний улмаас хавцал руу унасан" гэжээ. Үүний дагуу Баян-Өлгий аймагт амьдардаг уулын спортын мастер цолтой гурван хүн эрэн хайх ажиллагаанд оролцож байна. Өчигдөр 22:30 цагт Улаанбаатараас Онцгой байдлын алба, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүн очиж эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч тэдэнтэй холбоо барих боломж одоогоор алга байна.

Түлхүүр үг:Болдбаатар
Хуваалцах