Уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна
Өмнөговь аймгийн агаар дахь тоосжилтын хэмжээ заасан хэмжээнээс хоёр дахин их байгааг Хяналтын байгууллага тогтоолоо.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн агаар дахь тоосжилтын хэмжээ заасан хэмжээнээс хоёр дахин их байгааг Хяналтын байгууллага тогтоожээ. Тоосжилтоос болж бага насны хүүхдийн дунд сүрьеэ, багтраа өвчин нэмэгдэж байна гэж аймгийн хүүхдийн эмч хэлж байгаа юм.
Тиймээс тоосжилт, үүнтэй холбоотой уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах гарц хайсан хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийнхан хийхээр болжээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Б.Оргилмаа ярилаа.


















