Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өөр аймагт отроор өвөлжсөн малын 75 хувь нь шилжилт хөдөлгөөн хийгээд байна

Өвөлжилт хүндрэлтэй байсан Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн малчид Төв, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймагт голлон отроор өвөлжсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өөр аймагт отроор өвөлжсөн малын 75 хувь нь шилжилт хөдөлгөөн хийгээд байна
Өөр аймагт отроор өвөлжсөн малын 75 хувь нь шилжилт хөдөлгөөн хийгээд байна. Зураг: МҮОНРТ

Өвөлжилт хүндрэлтэй байсан Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн малчид Төв, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймагт голлон отроор өвөлжсөн. Нийт 5.2 сая гаруй мал өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжсөнөөс тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 1.3 сая мал отроор хаваржаад зусаж байна.

Өөрөөр хэлбэл, отроор өвөлжсөн малчин өрхийн 75 хувь нь өвөлжсөн нутгаа чөлөөлөн нүүх шилжилт хөдөлгөөн хийгээд байна. Гэхдээ тухайн нутгаасаа нүүсэн ч харьяалах аймаг, сумдаа ихэнх нь хүрч амжаагүй байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах