Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурал Парис хотноо албан ёсоор эхэлнэ. Хоёр долоо хоног үргэлжлэх энэ бага хурлаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал өнөөдөр эхэлнэ
Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурал Парис хотноо албан ёсоор эхэлнэ. Хоёр долоо хоног үргэлжлэх энэ бага хурлаар НҮБ-ын гишүүн орнууд Киотогийн протоколын халааг авч, 2020 оноос хэрэгжих олон улсын шинэ суурь конвенцийг батлах ёстой юм.

Уур амьсгалын асуудлаарх өмнөх бага хурлын үеэр яриа хэлэлцээ шийдэлд хүрэлгүй удаж, улмаар хугацаа сунгах асуудал гардаг байсан. Харин энэ удаагийн бага хурлыг олон улсын төлөөлөгчид товлосон хугацаандаа багтаан дуусгахын төлөө хүч чармайлт гаргах хэрэгтэйг бага хурлыг даргалагч Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус хэлж байна. Парисын бага хурлыг шуурхай, үр дүнтэй болгохын тулд ажлын түвшний яриа хэлэлцээ өчигдөр, өөрөөр хэлбэл өмнө нь товлож байснаасаа нэг өдрийн өмнө эхэлсэн байгаа.

Өнөөдөр дэлхийн 150 гаруй орны төр засгийн тэргүүн нар Парис хотноо хүрэлцэн очиж, Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын албан ёсны нээлтэд оролцох юм. Бага хурлаар эцэслэн байгуулах олон улсын шинэ конвенцийн хамгийн гол зорилго нь аж үйлдвэржилтээс үүдэлтэй дэлхийн дулаарлыг цельсийн 2 градусаас хэтрүүлэхгүй байх арга замыг олж тусгах, хэрэгжүүлэх явдал юм байна.

Хуваалцах