Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын эрс тэс үзэгдэл” сэдэвт сургалт, уулзалт боллоо

Санхүүгийн зохицуулах хорооноос ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ (MEFIN)-тэй хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын эрс тэс үзэгдэл” сэдэвт сургалт, уулзалт боллоо
“Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын эрс тэс үзэгдэл” сэдэвт сургалт, уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ (MEFIN)-тэй хамтран "Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын эрс тэс үзэгдэл: Монгол орны жишээ" сэдэвт сургалт, уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, уулзалт нь уур амьсгал ба гамшгийн эрсдэлийн даатгал Азийн орнуудад, Гамшгийн эрсдэлийн даатгалыг Монгол Улсад хөгжүүлэх боломж зэрэг сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд олон улсын зөвлөх Магдалена Сегре удирдан явууллаа.

Дээрх арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Онцгой байдлын ерөнхий газар болон даатгалын байгууллагуудын ажилтнууд хамрагдлаа.

Хуваалцах