Уур амьсгалын өөрчлөлт манай улсад дэлхийн дунджаас илүү байна
Сүүлийн зуун жилд дэлхийн дулаарал 0.74 хэм байсан бол манай улсад 2.4 хэмээр дулаарчээ.
Мэдээллийн алба

Сүүлийн зуун жилд дэлхийн дулаарал 0.74 хэм байсан бол манай улсад 2.4 хэмээр дулаарчээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт түүнээс шалтгаалах сөрөг үр дагавар манайд дэлхийн дунджаас илүү байгааг мэргэжилтнүүд хэллээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Байгаль хамгаалах сантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт, тоо бүртгэл, чадавх, санхүүжилт”сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад өнгөрөгч онд хэрэгжүүлсэн болон энэ онд үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж санал солилцсон юм.
Энэ талаар БОНХАЖ -ын яамны Байгаль хамгаалах сангийн захирал Х.Батжаргалын яриаг хүргэж байна.


















