Үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдааг бид мартахгүй
Цагдаагийн ерөнхий газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдыг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2003 оноос хойш жил бүрийн аравхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар уламжлал болон тогтсон.
Мэдээллийн алба

Тэгвэл энэ удаад хүндэтгэлийн өдөрлөгийг маргааш 10:30-13.00 цагт Цагдаа-олон нийтийн сургалт, соёлын төвд "Бид мартахгүй" нэрийн дор Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллага, нэгжүүдийн алба хаагчдыг хамруулан зохион байгуулахаар болжээ.
Хүндэтгэлийн өдөрлөгт Цагдаагийн байгууллагын удирдлага, үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, хамт ажиллаж байсан алба хаагчид, ахмадууд оролцоно. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн мөнх дурсагдах гавьяат үйлстнүүдээ хүндэтгэн дурсаж, тэдний ар гэрийн төлөөллийг хүлээн авч, цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчдийн тоглолтоос сонирхуулна.