Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өөрийгөө эрсдэлд оруулж, охин дүүгээ аварсан хүүд WBC холбооны аваргын бүс өгөв

WBC холбооны ерөнхийлөгч Маурисио Сулаймэн Брижер Уокерыг жинхэнэ баатар хэмээн үнэлээд дэлхийн аваргын бүс өгчээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өөрийгөө эрсдэлд оруулж, охин дүүгээ аварсан хүүд WBC холбооны аваргын бүс өгөв
Өөрийгөө эрсдэлд оруулж, охин дүүгээ аварсан хүүд WBC холбооны аваргын бүс өгөв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Вайоминг мужид амьдардаг 6 настай хүү Бриджер Уокер энэ сарын 9-нд охин дүү рүү нь нохой дайрахад урдуур нь орж хамгаалсан. Ингэхдээ Бриджер нүүрэндээ хазуулж, хүнд бэртэл авснаар хоёр цаг орчим хугацааны мэс засалд орж, 90 оёдол тавиулсан юм.

Алдарт жүжигчин Крис Эванс нохойноос охин дүүгээ аварсан 6 настай хүүгийн баатарлаг үйлдлийг биширч, “Ахмад Америк”-ийн бамбай бэлэглэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс гадна Мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй WBC холбооны ерөнхийлөгч Маурисио Сулаймэн Бриджер Уокерыг жинхэнэ баатар хэмээн үнэлээд дэлхийн аваргын бүс өгчээ.

Хуваалцах